Тоглоомчдод зориулсан чихэвч гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Тоглоомчдод зориулсан чихэвч гаргажээ

Видео тоглоом бол цахим спорт болон өргөжин хөгжиж байгаа шинэ бөгөөд өрсөлдөөнд салбар. Үүнийгээ дагаад төрөл бүрийн нэмэлт төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд олноор худалдаанд гарах болсон. Ер нь видео тоглоомын мэргэжлийн тоглогчдод хулгана, гараас дутахааргүй нэг чухал зүйл нь чихэвч байдаг.

Энгийн нэг чихэвч биш яг мэргэжлийн түвшний тоглогчдын хэрэгцээг бүрэн хангауйц Elite Pro нэртэй шинэ загварын чихэвчийг бүтээжээ. Уг чихэвч нь хүний чихний дотоод бүтцэд сөргөөр нөлөөлхөөргүйгээр бүтээгдсэн гэдгээрээ давуу талтай. Мөн олон цагаар зүүх үед чих халууцаж, агаар дутагдан чийгтэй болох зэрэг сөрөг үр дагавруудыг арилгасан агаар бүрэн нэвтрэх материалаар хийгдсэн мөн жижиг хэмжээний сэнсний тусламжтайгаар агаарын солилцоо байнга хийгддэг.

Дуугаралтын хувьд маш цэвэр, тод ба энэ сарын 24-нөөс эхлэн 200 ам.долларын үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж