Ангаргаас буцалсан усны урсгалыг олжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Ангаргаас буцалсан усны урсгалыг олжээ

Зургийг: NASA / JPL / University of Arizona

Нантын их сургуулийн физикчдын шинэ судалгааг Nature Geoscience гэх сэтгүүлд нийтэлжээ. Ангараг гаригийн гадаргад үүссэн өөрчлөлтийг  агаарын бага даралтын дор буцалсан  шингэн усны урсгал үүсгэсэн гэж эрдэмтэд судалгаандаа өгүүлжээ. Тийм урсгалууд нь усны мөс хайлах хавар цагаар гарч ирдэг гэнэ.

 Ус шингэнээр байх нь Ангарагт ховорхон үзэгдэл ажээ. Гэхдээ эрдэмтэд улаан нүдэн гаригийн толгодын гадаргад үүссэн  хачин сувгуудыг шингэн ус л үүсгэсэн гэх таамаглалыг дэвшүүлээд байна. Давстай ус тэднийг үүсгэхэд хичнээн хугацаа  зарцуулсан бол гэсэн таавар үлдээд байгаа гэнэ. Ангарагийн гадаргад явагдах  үзэгдлийг эрдэмтэд  лабораторын туршилтаар хийж үзсэн байлаа.

Дэлхийд ус нь  гадаргын налууг үүсгэдэг. Харин Ангарагт бага даралттай учраас элсний  ширхэгүүд дунд шингэсэн ус нь ууршин элсийг түлхэн гадаргын налууг үүсгэдэг.  Энэ үйлдэл нь Ангараг гаригийн сувгуудыг үүсгэдэг байж магадгүйг эрдэмтэд хэллээ. Өнгөрсөн жилд НАСА, Жоржио мужийн Технологийн их сургуулийн эрдэмтэд  Ангараг гариг дээрээс шингэн ус илэрүүлсэн байлаа. Гаригийн спектрийн шинжилгээ нь хлорын хүчлийн давс ихтэй хар  зурааснууд  нь гадрагат нь үүссдэг шалтгаан нь шингэн ус гэдгийг харуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж