Түр зуурын бүлгийн дарга

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Түр зуурын бүлгийн дарга

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга болж, хөл нь газар хүрэхгүй шахам хөөрцөглөн гүйж явсан О.Баасанхүү гишүүн таван өдрийн настай бүлгийн дарга байж. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д орох болсноор Шударга ёс эвслийн бүлэг автоматаар татан буугдах болж буй юм.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэх болоход УИХ-ын даргын зүгээс Шударга ёс эвслийн бүлгийг завсарлагынхаа талаар тайлбар хийхийг хүсэхэд бүлгийн дарга О.Баасанхүү ирээгүй, оронд нь бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Эвслийн бүлгийн завсарлага дууссан” болохыг мэдэгдсэн юм. Үүгээр бол Шударга ёс эвслийн бүлгийн дарга О.Баасанхүү Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг намаасаа гарах болсныг мэдээд чуулганы хуралдаанд ирж, бүлгийн даргын хувиар тайлбар хийхийг хүсээгүй ч байж мэдэхээр байгаа юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж