Ц.Оюунгэрэл нэр дэвшинэ гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл нэр дэвшинэ гэв

УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлж байсан. Тэгвэл тэрбээр  бодлоо өөрчилж, нэр дэвших болсон тухайгаа зарлав.  Тодруулбал, "Сонгуулийн хууль эмэгтэйчүүдэд хатуу болох чиг рүүгээ орсон учраас оролцоог улам бууруулахгүйн тулд 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр шийдлээ" гэжээ.

Түүний хувьд “Ногоон нүдэн лам” номынхоо хоёрдугаар дэвтэрийг бичиж дуусгахаар төлөвлөж буйгаа ярьж байсан юм. Тэгвэл УИХ-аас холимог системийг халж, сонгуулийг мажоритар системээр явуулахаар болсон нь олон хүнийг УИХ-д нэр дэвших сонирхлыг өдөөсөн бололтой. Ц.Оюунгэрэл гишүүний зүгээс  эмэгтэйчүүдийн оролцоог бууруулахгүйн тулд ийнхүү сонгуульд эрчүүдтэй ана, мана хүч үзэхээр шийджээ.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж