ММС-ын өршөөлийн хугацаа дуусчээ

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

ММС-ын өршөөлийн хугацаа дуусчээ

Монголын уул уурхайн корпораци бондын купоны хагас жилийн төлбөр болох  26.6 сая ам.долларыг хугацаандаа төлж чадаагүй нь нүүрсний салбарын уналтын бас нэгэн дохио боллоо.

Корпораци 600 сая ам.долларын бондын купоны төлбөрийг өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд төлөх ёстой байсан ч хугацаандаа төлж чадаагүйгээс гадна 30 хоногийн өршөөлийн хугацаа нь ч дуусгавар болжээ.  Монголын уул уурхайн корпораци өнгөрсөн сард корпорац 200 сая ам.долларын банкны зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлж чадаагүйгээс банкууд баталгаа гаргахаас татгалзсан тухай мэдээлж байсан юм.

Бараг 25 жил үргэлжилсэн Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдэд суурилсан асар том зах зээлийн өөрчлөлт нь дэлхийн нүүрс болон гангийг үйлдвэрлэлд нөлөөлж эхэлсэн.  Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт нь гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд коксжих нүүрс олборлож, экспортолдог Монголын уул уурхайн компаниудад ч нөлөөлж байгаа юм.

Азийн томоохон компаниуд PT Berau Coal Energy, Winsway Enterprises Holdings Ltd болон Hidili Industry International Development Ltd ч мөн бондын төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрчээ.  АНУ-ын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч Peabody Energy Corp энэ сарын эхээр дампуурлаа зарласан юм.

Монголын уул уурхайн корпораци өнгөрсөн баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ зээл олгогчид одоогоор нэхэмжлэл ирүүлээгүй байгаа гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж