Чех албан ёсоор нэрээ өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Чех албан ёсоор нэрээ өөрчилжээ

Чехийн бүгд найрамдах улс гэсэн албан ёсны нэрийг өмнөх Чех гэсэн богино нэрийн оронд тогтоосон тухай DW агентлаг мэдээлэв. Гэхдээ богино нэр нь хэрэглэхэд амар  хэмээн ГХЯ нь үзэж байна. Ойрын үед тус орон нэрнийхээ албан ёсны нэрийг бүртгүүлэхээр НҮБ-д хандах ажээ.

 Чех нь үүнээс өмнө тус улсын товчилсон нэрийн хувилбар биш байлаа. Одоо бол англи хэлэнд улсынхаа нэрийг Czechia, германаар — Tschechien, францаар — Tchequie гэж нэрлэж болох болжээ. Эдгээр нэрүүд нь Cesko гэсэн чех хэлний нэрийн орчуулга  болж байгаа юм.

Pilsner Urquell брэндийн нэрийг гаргахдаа  Czech Republic гэсэн бүтэн нэрийн оронд Czech гэсэн ганцхан үг хэрэглэснийг олон нэртэй шинжээчид  хэлж байна.

Гэхдээ англи хэлэнд  Czech гэсэн үг нь хавсрал нэр учраас улсын нэрэнд хэрэглэгддэггүй гэнэ.

Засгийн шийдвэрт тэр болгон сэтгэл дүүрэн биш байгаа ажээ. “Чех” нэрийг   зарим нь гоё  биш бөгөөд англиар бичихдээ Чечень гэсэн нэртэй хутган хольж магадгүй гэж үзжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж