10 настай хүүд Инстеграм 10 мянгыг өгөв

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

10 настай хүүд Инстеграм 10 мянгыг өгөв

Инстеграм цахим сүлжээний сэтгэгдэл бичих аппликейшнээс нэгэн алдаа  олж илрүүлсэн Финландын 10 настай хүүд 10 мянган ам.доллар төлсөн байна.

Жани нэртэй хүү Инстеграм сүлжээнд сэтгэгдэл бичдэг талбарт нууц код оруулахад бусад хүмүүсийн бичсэн сэтгэгдэл устаж байгааг олж анзаарчээ.

Энэ дутагдлыг ашиглан хэний ч хаяг руу нэвтрэх эрсдэл байсан гэж хүү хэлсэн байна.

Финланд хүү Фэйсбүүк компанийн эзэмшдэг Инстеграм цахим сүлжээнээс дутагдлыг нь олж харж, үүнийхээ төлөө төлбөр авсан  хамгийн залуу хүн болж байгаа гэнэ.

Жани хүү Инстеграмын энэ дутагдлын талаар компанид өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн бөгөөд шагналаа нэг сарын дараа авчээ.

Хүү шагналын мөнгөөрөө шинэ дугуй худалдаж авахаар төлөвлөж байгаа гэнэ.

Тус компани сүлжээний аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулсан 800 гаруй мэргэжилтнүүдэд 2011 оноос хойш 4.3 сая ам.доллар төлсөн байна.

Тэднээс хамгийн залуу нь 10 настай Жани хүү ажээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж