Монголын хар зах зээл 100 сая доллар

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Монголын хар зах зээл 100 сая доллар

“Havocscopeнэртэй дэлхийн хар зах зээл буюу хууль бус арилжааны мэдээллийг нэгтгэн дүгнэдэг байгууллагын судалгаанд Монгол Улс багтжээ. Энэхүү байгууллага нь хууль бус худалдаанд эргэлдэх мөнгөн хэмжээний талаархи судалгааг дэлхийн 93 орны дунд улс орон бүрээр нь, бараа бүтээгдэхүүний үнээр нь, улс орон болгоны олсон ашгийн  хэмжээ зэрэг олон сонирхолтой талаас нь хийгдсэн судалгааг хүргэдэг байна.

Энэхүү судалгаагаар манай орны хар зах зээлийг 0,1 тэрбум буюу 100 сая ам. доллароор үнэлжээ. Энэ нь судалгаанд оролцсон нийт 93 орноос 77 дугаар байрт жагссан явдал болжээ.Харин АНУ, Хятад, Мексик, Испани Итали зэрэг орнууд зуу зуун тэрбум ам. доллараар хэмжигдэх хууль бус наймаа хийж байгаагаараа тэргүүлснийг дээрх зургаас харж болно.  Энэхүү судалгаанд өгүүлсэн Монголын талаархи  мэдээллийг дэлгэрэнгүй хүргэвэл:

  • Монголын хар зах зээлийн үнэлгээ: 0,1 тэрбум ам. доллар
  • Марихуаны үнэ: Нэг грамм нь 10 ам. доллар
  • Биеэ үнэлэгчдийн тоо: 19,000

Монголын хар зах зээлтэй холбоотой мэдээллийг тус улсын засгийн газрын агентлагуудын хүргэсэн тагнуулын болон аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, бусад эх сурвалжуудаас цуглуулсан болно.

Монголын динозаврын өндөг яс гэх мэт олдвор нь хар зах зээл дээр хамгийн их борлогддог. Худалдан авагчид нь ихэвчлэн урлагийн цуглуулгын сангаа дүүргэх зорилгоор худалдан авдаг  өндөр орлого бүхий хүмүүс байдаг.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээнд дурдсанаар Монголд ойролцоогоор 19,000 биеэ үнэлэгчид байна. Үүнийг хүн амын тоонд хуваагаад үзвэл 140 хүн тутамд нэг биен үнэлэгч ноогддог.

Зэрлэг амьтдыг гадагш гарган худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой эргэлдэж буй хөрөнгийн хэмжээ жилд 100 сая доллартай тэнцэж байна. /Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн 2009 оны 10-дугаар сарын 14-ний “Устах Аюултай Төрөл Зүйлийн Жагсаалт Нэмэгдсээр Байна” хэмээх тайлангаас ашиглав/.

Жил болгон 3000-5000 тооны хүмүүс хүний наймааны золиос болдог бөгөөд тэдгээрийн ихэнх нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд. Монголоос энэхүү гэмт хэрэгт өртсөн хохирогчид ихэвчлэн Герман, Израиль болон Арабын Нэгдсэн улсад хүчээр биеэ үнэлдэг. 

Үүнээс гадна энэхүү байгууллага нь ямар бараа бүтээгдэхүүн дэлхийн хар зах зээл дээр хамгийн их мөнгөн дунд эргэлдэж байгааг жагсаан гаргажээ.

Энэхүү жагсаалтаар хамгийн их мөнгөн дунд борлогдож буй бараагаар counterfeit drugs буюу хуурамч эм, түүний араас биеэ үнэлэлт болон төрөл бүрийн мансууруулах бодисууд жагсжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж