УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарах болсон талаараа Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн хурал хийлээ. Тэднийг МАХН-аас гарах тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Тэгвэл өнөөдөр ийнхүү албан ёсоор гарч байгаагаа дуулгалаа. Түүнчлэн Л.Цог гишүүн МАХН-аас гарч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орсон байна. Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Уянга 13.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн хурал хийх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
Т.НОМИН