Өтгөн шөлтэй, зөөлөн махтай амтлаг хоолыг зөвхөн ресторанд идэх ёстой гэж үү? Рестораны амттай хоолыг гэртээ хялбар аргаар хийх Oishii Ухаалаг чанагчийг таньд танилцуулж байна.
Oishii ухаалаг чанагч нь будаа агшаах, шөл хийх, битүү чанах, бялуу жигнэх, зутан шөл хийх зэрэг олон үйлдлийг хийх боломжтой.
Oishii ухаалаг чанагч нь 3D технологиор халах, Уурыг гадагшлуулахгүй температур тохируулагч технологи, Аюулгүй – Хялбар хэрэглээ гэсэн үндсэн 3 технологийг өөртөө агуулсан.
3D технологиор халах: Наалддаггүй, ховхордоггүй материалаар хийгдсэн 2 төрлийн сав нь төв хэсгээсээ халж эхлээд нийт савны хэсгээр жигд халж хоолыг болгодог. Тал талаас нь жигд хурдтай халааснаар шөл өтгөн, амттай болно. Доод талын халаагч ган ширэм 3 давхаргатай.
Уурыг гадагшлуулахгүй температур тохируулагч технологи: Олон улсад баталгаажсан температур тохируулагч технологийн тусламжтайгаар 10-70kpa даралтыг үүсгэдэг. Ингэснээр доторх агаар хурдан багасч, хоол хурдан болохоос гадна тэжээллэг чанараа алдахгүй. 360 градус буюу бүх талаасаа зэрэг жигд халаадаг учир будаа агшаах, мах ялз болгох, кекс хийхэд амттай зөөлөн болно. Мөн уур гаргаж таны гэрийг чийгшилд оруулж, хоолны үнэрээр дүүргэхгүй.
Аюулгүй – Хялбар хэрэглээ : Гурван жилийн турш Солонгосын инженер дизайнеруудтай хамтран энэхүү бүтээгдэхүүний дизайныг бүтээхдээ хэрэглэгчийн аюулгүй байдал, хэрэглэхэд хялбар байдлыг чухалчилсан. Орчин үеийн тансаг загвар, өнгө, хэрэглэхэд хялбар товчлууруудтай. Дээд таг тус бүрийг салгаж цэвэрлэх боломжтой. Дотор тагны товгор хээтэй загвар нь хоол хийх явцад үүссэн усны уурны дуслыг таг онгойлгох үед унагахгүйгээс гадна хэрэглэгч рүү халуун уур үлээхээс сэргийлсэн дизайнтай.
Энгийн будаа агшаагчаа Ухаалаг чанагчаар сольцгооё.
Хэрэв таны цаг зав хомс бол www.pc-mall.mn онлайн худалдаанаас 3% хөнгөлөлтэй үнээр худалдан авч гэрээ ҮНЭГҮЙ ХҮРГҮҮЛЭЭРЭЙ.
PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ
www.facebook.com/PCmallOfficial
www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар
Онлайн худалдаа – 99903535