Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Нойр хамгаас чухал

Орчин үеийн завгүй нийгмийн хамгийн том сул тал бол хүн нойр гэдэг зүйлийг бүх зүйлсийн ард тавьж, бүтээлч байдлаа хадгална гэж боддог болсон үзэгдэл юм. Хэрэв та тогтсон цагт угтаж чаддаггүй, унтахаар хэвтсэн ч нойр чинь хүрдэггүй бол энэ асуудал дээрээ нухацтай анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэж бодох хэрэгтэй. Сайн унтаж чаддаг байна гэдэг нь сайн ажилтан байхтай адил нэг зоосны хоёр тал билээ. 


Унтаж байх үед хүний биед юу болдог вэ?

  1. Тархи амарна
  2. Тархины эсүүд засварлагдана
  3. Хүний биеий чухал дааврууд ялгарна
  4. Эрч хүчээ нөхнө
  5. Турах үйл явц эрчимжинэ

Нас наснаас хамаараад хүний нэг өдөрт унтах дундаж цаг харилцан адилгүй байна

  1. 3 хүртэлх настай хүүхэд: 16 цаг хүртэл
  2. 3-12 настай хүүхэд: 10 цаг
  3. 13-18 настай хүүхэд: 10 цаг
  4. 19-55 настай хүн: 8 цаг
  5. 65-аас дээш настай хүн: 6 цаг


  • Хүн хоолгүй 2 долоо хоног орчим амьд явна гэж тооцоолвол нойргүйгээр 10 хоновол үхэлд хүрнэ.
  • Эрчүүдийн бүх зүүдний 70% нь өөрөөсөө бусад эрчүүдийн тухай байдаг бол эмэгтэй хүний зүүдэн дэх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тооны харьцаа тэнцүү байдаг
  • Унтаж байхдаа зүүдэлэггүй хүмүүсийн ихэнх нь зан аашийн алдагдалтай байдаг

Тиймээс энгийн аргаар хэвийн нойроо эргүүлэн авах аргуудыг хүргэж байна.

1. Нойроо хурдан хүргэхийн тулд:

  1. Оройны шүршүүрт орох
  2. Хувцасгүй унтах
  3. Тухтай дэр дэрлэх
  4. Хэрэглээгүй гэрлүүдээ унтраах

2. Хооллолтоо өөрчлөх

  1. Унтахаасаа өмнө дор хаяж 3 цагийн өмнө оройн хоол идэх
  2. Гэхдээ хоосон ходоодтой орондоо орж бас болохгүй
  3. Үдээс хойш болон оройн цагаар каффейн хэрэглэхээс татгалзах
  4. Оронд нь халуун бүлээн зүйл ууж, биеэ тайвшруулах хэрэгтэй
  5. Унтахаасаа нэг цагийн өмнөөс шингэн зүйл уухаа зогсоох
  6. Сайхан амармаар байвал эдгээрээс зайлсхийх хэрэгтэй

3. Унтлагын өрөөнийхөө утга учрыг тодотгох

  1. Оройн цагаар компьютер биш ном унших
  2. Унтлагын өрөөгөө цэвэрхэн байлгах
  3. Орны матрасаа солиод үзэх

4. Өдөр тутмын хэмнэлээ өөрчлөх

  1. Өдөр бүр тогтсол цагт унтаж босох
  2. Унтахын өмнө гүнзгий амьсгалах
  3. Тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх
  4. Өдрийн цагаар дугхийх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж