АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Тед Круз нэрээ татлаа. Тэрбээр Индиана муж улсад болсон санал хураалтад нэг намаас нэр дэвшигч Дональд Трампад ялагдал хүлээснийхээ дараа өрсөлдөөнөөс гарч буйгаа зарлажээ. Ингэснээр Бүгд найрамдах намд тэрбумтан Дональд Трампын эсрэг Жон Кейсик өрсөлдөгчөөр шалгарч үлдээд байна.
Өмнө нь Тед Круз нэр дэвшигч Дональд Трампыг ерөнхийлөгч болоход тохирохгүй “худалч” хэмээн шүүмжилж байв. Латин америк гаралтай Тед Круз сонгогчдын төлөөлөгчдийн саналаар Дональд Трампаас хоёр дахин бага саналтай өрсөлдөж байжээ.
Харин Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон, Берни Сандерс нь Индиана муж улс дахь санал хураалтад ойролцоо санал авчээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА