Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба бусдаас авлига авч байгаад газар дээрээ АТГ-ынханд баригдсан хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд гарсан бөгөөд уг өдрөөс тооцвол Ч.Сайханбилэгийн танхим хагас жил орчим “онгорхой шүд”-тэй яваа билээ.
Тэгвэл өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдын эзгүй суудлыг эзэнтэй болгох асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өчигдөр Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан юм.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Ц. Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах, Г.Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх асуудлыг удахгүй УИХ хэлэлцэхээр болж байна.
Ч.Сайханбилэг засгийн нэг сайдынхаа асуудлыг шийдэж чадахгүй зургаан сар явсны гол шалтгаан Н.Энхбаяр гэж хэлж болно. Саарал ордонд олбогоо засах гэсэн түүний хүсэл Ч.Сайханбилэгийн сандалыг барьцаалж, даргаа Шадар сайд, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд спортын сайд болгохын тулд МАХН-ынхны хийсэн увайгүй улстөрөөс болж улаанбурхан өвчнөөр 60 хүүхэд амиа алдахад хүргэсэн гэж хэлж болно.
Гэхдээ энэ бүхний гол буруутан нь Ардчилсан нам өөрөө. Учир нь засгийн эрхийг Ардчилсан нам барьж байгаа шүү дээ. Тэрүүгээр явсан гайг үүгээр дуудна гэгчээр Н.Энхбаярт эрх мэдэл амлаагүй бол Ч.Сайханбилэг сайдаа томилж чадахгүй хагас жил зүдрэх байсныг мэдэхгүй юм.
Нэгэнтээ эрүүл мэндийн салбарыг Н.Энхбаярт “өмчлүүлээд” өгснөөс хойш үлдэж байгаа нэг, хоёр сар МАХН-ын сэтэртэй бол “бор халзан хонь” байсан ч хамаагүй УИХ дэмжих нь ойлгомжтой. Угаасаа ч уналтад орсон эрүүл мэндийн салбарыг босгоод ирэх “ухаантан” олох хугацаа ч байхгүй, цаг ч үлдээгүй.
Ч.Сайханбилэг засгийн нэг сайдынхаа асуудлыг шийдэж чадахгүй зургаан сар явсны гол шалтгаан Н.Энхбаяр гэж хэлж болно. Саарал ордонд олбогоо засах гэсэн түүний хүсэл Ч.Сайханбилэгийн сандалыг барьцаалж, даргаа Шадар сайд, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд спортын сайд болгохын тулд МАХН-ынхны хийсэн увайгүй улстөрөөс болж улаанбурхан өвчнөөр 60 хүүхэд амиа алдахад хүргэсэн гэж хэлж болно.
Ц.Лхагвасүрэн нь хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа гэнэ.
МАХН-д эрүүл мэндийн салбарыг “хариуцуулснаас” хойш энэ салбар дампуурлын ирмэгт хүрсэн гэж хэлж болно. Н.Удвал Н.Энхбаяр гэдэг ганц л хоригдлын эрүүл мэндэд санаа тавьдаг байсан бол экс сайд Г.Шийлэгдамба нь авлигын хэргээр шалгагдаж буй. МАХН-даа хандив босгохын тулд энэ мөнгийг авсан гэдгээ Г.Шийлэгдамба хүлээсэн. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарыг хэт улстөржүүлсэн нь иргэдийн эрүүл мэндэд ч аюулын харанга дэлдэх том шалтгаан болсон гэж хэлж болно. Нөгөө талаар, Ч.Сайханбилэг ядаж л бүтэн гэртэй сонгуульд орохгүй бол Ардчилсан намын нэр хүндэд муу.
Ийнхүү хагас жил “онгорхой” авсан Эрүүл мэнд спортын сайд эзэнтэй болж, Ч.Сайханбилэгийн танхим бүрэн бүтэн болох ойртож л байна даа.
Б.ХОНГОР