“Боруссиа Дортмунд”-ын тоглолтыг үзэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

“Боруссиа Дортмунд”-ын тоглолтыг үзэх боломжтой

Монголын хөлбөмбөгийн холбоо(МХБХ), хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК хамтран “Хүрхрээ үндэсний лиг”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Ирэх бямба гаригт/5.7/ 12.00 цагаас МХБХ-ны хөлбөмбөгийн талбайд “Сэлэнгэпресс”-“Эрчим” багуудын тоглолтоор эхлэх энэ жилийн лигт нийт 10 баг өрсөлдөх юм.

Энэ жилээс эхлэн тоглолтыг тасалбартай болгосон бөгөөд нэг өдрийн тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 2000, 3000 төгрөг бөгөөд МХБХ-д худалдаалагдана. Тасалбар бүрийн бүртгэлийн дугаараар улирлын дунд болон эцэст дугаар сугалж азтанг тодруулна. Хонжворт “Боруссис Дортмунд”, “Манчестер Юнайтед” клубуудын тоглолтыг үзэх боломж бүрдэхээс гадна Германд хөлбөмбөгийн тоглолт үзэх нислэгийн (МИАТ) тасалбар хожих боломжтой.

“Хүрхрээ үндэсний лиг”-т “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон”, “Улаанбаатар”, “Улаанбаатарын унаганууд”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Сэлэнгэпресс”, “Дэрэн” болон “Улаанбаатар сити”, “Баянгол” гэсэн 10 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Багууд тавдугаар сарын 6-наас аравдугаар сарын 9 хүртэлх ойролцоогоор хагас жилийн хугацаанд 18 тойрог өрсөлдөх юм. Тоглолтууд Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэн, “ДЦС-IV” ТӨХК-ийн талбай, Орхон аймгийн хөлбөмбөгийн талбай гэсэн гурван газар болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж