Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Одоо цаг” сонин Монголын ширээний теннисний холбоотой хамтран сонины сэтгүүлчдийн дунд анх удаа ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.
Сэтгүүлчдээ чийрэгжүүлж, спортод хандах идэвх сонирхлыг өрнүүлэх зорилгоор зохион байгуулсан энэ тэмцээнд 14 багийн 30 гаруй тамирчин авхаалж, самбаагаа сорьсоноос "Өнөөдөр" сонины Б.Мөнх-Эрдэнэ, Б.Батцэцэг нар холимог багийн төрөлд дэд байрт шалгарч, Э.Харцага эрэгтэйчүүдийн, Г.Оюунгэрэл эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн юм.
Холимог багийн төрөлд "Одоо цаг" сонины тамирчид тэргүүлж, манайхан удаалж “Үнэн” сониныхон гуравдугаар байрт шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чөлөөт хэвлэл сангийн Ч.Мөнхсайхан түрүүлж, “Үнэн” сонины Б.Ганболд удаалсан бол эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд “Хориотой бүс” сонины Д.Буян, С.Марал эхний байрт шалгарав.
Шагналт байранд шалгарсан тамирчдад иж бүрэн бэлтгэлийн хувцас, теннисний ракет болон өргөмжлөл мөнгөн медалийг гардуулсан. Түүнчлэн энэ үеэр Ардын уран зохиол Т.Галсан тэргүүтэй нэрт яруу найрагчид ирж өөрсдийн уран бүтээлээ шилдгүүдэд дурсгасан юм.