Чикагогийн дербид Кабс илүү байлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Чикагогийн дербид Кабс илүү байлаа

Нэг спортод хоёр мэргэжлийн багтай хот цөөнгүй байдаг. Гэвч эдгээр багууд нь үргэлж хэн нь тус хотын топ баг болохоо харуулах гэж тэмцэлдсээр байдаг. Үүний нэг сонгодог жишээ нь Мэйжор лиг бэйсболын Чикаго хот юм. Чикаго хотын дерби тоглолт эхлээд гуравдахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Хэдийгээр тус тоглолт Кабсын Вриглэй Филд цэнгэлдэхэд явагдаж байгаа ч өмнөх хоёр тоглолтонд зочин баг Уайт Сокс илүүрхжээ. Тур тусмаа хоёрдахь тоглолтонд талбайн эздэд оноо алдалгүй тоглолтыг дуусгасан нь бүр гайхалтай хожил болсон. Өнөөдөр тэд тав дараалсан хожил авахаар талд гарч иржээ. Тэдний эсрэг Кабс ахмад пичер Родриго Лопезийг гараанд гаргасан байна. Тавдугаар сард майнор лигээс солилцоогоор авсан ахмад тоглогч энэ улиралд хоёр тоглолтыг гараанаас эхлүүлсэн ч хожил авчраагүй байгаа юм. Гэхдээ өнөөдөр тэр тоглолтын шилдэг нь байлаа. Долоон үеийн турш пичерээр тоглосон тэрээр оноо алдаагүй бөгөөд ердөө хоёр удаа л өрсөлдөгч багийн тамирчдад цохих боломжийг олгожээ. Түүнийг сэлгээний сандалд шилжсэний дараа баг нь нэг оноог алдсан ч хожил авах хэмжээнд хэдийнээ очсон байжээ. Дөрөвдүгээр үед Старлин Кастрогоос эхлэлтэй оноог Барни, Рамирез нар үргэлжлүүлж нэг дор гурван оноог авчээ. Рамирезийн оноо хөүм ранаар ирсэн. Сүүлийн 26 тоглолтонд 10 дахь удаагаа ийм цохилтыг тэрээр хийж оноог багтаа авчирж байна. ийнхүү 3-1 харьцаатай Чикаго Кабс баг илүүрхснээр цувралыг нэг хожилтойгоор дуусгалаа.

                                            Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж