Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногт БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулж, талууд гарын үсэг зурсан байна. Гэхдээ хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох нэг тэрбум ам долларыг хэзээнээс авах, өгөх асуудлаа тодорхой шийдээгүй аж. Гэхдээ зээлээр ирэх нэг тэрбумыг дэд бүтцийн салбарт зориулна гэж Засгийн газар тооцжээ. Мэдээллийн технологи, боловсролын чиглэл рүү багахан хэсгийг зарцуулна гэсэн мэдээлэл байна.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра өнгөрсөн оны тавдугаар сар Монгол Улсад айлчилсан билээ. Энэ үеэр 2016-2020 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Мөн нэг тэрбум ам долларын зээлийн шугам нээх боломжтой гэдгээ Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди амласан юм.
Зураглаач Н.БАТМӨНХ