Хорхэ Лорэнцо 2011 оны хоёр дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Хорхэ Лорэнцо 2011 оны хоёр дахь түрүүгээ авлаа

Мугелло авто тойргуулгад өнгөрсөн амралтын өдрөөр Мото ЖП ангилалын Италийн гранпри явагдлаа. Байрлал тогтоох гараанд түрүүлсэн Хонда багийн мотоциклч Кэйси Стөүнэр Мугелло дахь уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлсэн. өмнөх өдөр нь Росси хэдийгээр урд талын эгнээнээс уралдааныг эхлүүлэхийн тулд их хөдөлмөрлөсөн ч амжилтанд хүрээгүй юм. Стөүнэрийн араас, Ямаха болон Хондагийн бусад тамирчид гараанаас гарчээ. Дукатигийн мотоциклчид Росси, Барбера нар нэлээн хойноос эхэлсэн ч 6,7-р байруудыг эзэлсэн байна. Харин шагналын тавцангийн төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөж байлаа. Байрлалаа хадгалж гарсан Стөүнэрийг долоон тойрог үлдсэн байхад аварга хамгаалж байгаа Хорхэ Лорэнцо гүйцэж түрүүлснээр энэ оны хоёрдахь түрүүгээ Италийн гранпригаас авлаа. Ямаха багийн Испани мотоциклч 41 мин 50,089 секундээр түрүүлсэн бол түүний ард Андре Довизиосо, Кэйси Стөүнэр нар бичигдэж шагналын тавцанг бүрдүүлжээ. Уг нь Стөүнэр хоёрт орох боломжтой байсан ч сүүлчийн тойрогт багийн анд Довизиосод гүйцэтгэсэн. Итали эр өөрийн эх оронд болж байгаа уралдаанд хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг хүсчээ. Ингэснээр Стөүнэр Лорэнцо нарын хоорондын онооны зөрүү 19 болж ойртлоо. Харин гуравдугаар байранд 119 оноотойгоор Довизиосо, дөрөвт Росси 91 оноотой удаалж байна.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж