Испанийн археологчид Каталоны нутгаас 230 сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн үлдээсэн мөрийг олжээ. Шинжээчид үзэж буйгаар Иберийн хойгоос өнөөг хүртэл ингэж сайн хадгалагдсан эртний амьтны ул мөр олдож байгаагүй гэнэ.
Матар, үлэг гүрвэлийн эртний өвөгт тооцогддог гэж тооцож буй энэхүү аварга мөлхөгчийн мөрийг Испанийн нийслэл Барселон хотоос хойш 40 км-ын зайд орших Олеса Де Монтсеррат хэмээх газраас нэгэн явган аялагч олсон гэнэ.
Аварга үлэг гүрвэлийн мөрийг хуулбарлан авч, археологчдод шинжлүүлэхээр өгөхөд 230 сая жилийн өмнөх мөр болохыг тогтоосон бөгөөд эртний олдворыг цаашид судлахаар болжээ.
Н.ЭНХ