Байнгын хорооны ирц хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.03-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны ирц хүрсэнгүй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагт товлогдсон. Өнөөдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хуваарьтай байсан.

Гэвч байнгын хорооны ирц хүрээгүйн улмаас хойшлогдлоо. УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтийг хэрхэх вэ гэсэн асуудалд гол анхаарлаа хандуулж бусад ажлаа хойш тавиад буй юм.

Тиймээс маргаашийн чуулганаас өмнө тохиролцоонд хүрэхээр чармайж буй бололтой.  

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж