Стифен Фроссар Шведээс боломжит бүх оноог авлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Стифен Фроссар Шведээс боломжит бүх оноог авлаа

Шведийн Уддиваллад зохион байгуулагдсан мотоциклчдын мотокросс ангиллын ДАШТ-ий найм дахь гараа Франц тамирчны төгс ялалтаар өндөрлөлөө. ДАШТ-ийг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Клемент Десалле Бельгид болсон гараанд осолдож, мөрний гэмтэл авсан ч уралдахаар шийджээ. Түүнээс мэргэжилтнүүд амжилт хүлээхгээгүй байсан. Хоёрдахь эргэлт дээр нэлээд хойно орсон Десалле 35-р байрлуу ухарсан ч, уралдаан явц нь сайн байснаар наймт орсон бол түүнээс нэг оноо дутуу явсан Антонио Кайроли оноогоор илүү гарчээ. Шведийн гарааны эхний уралдааны тэргүүн байр ямар нэгэн өрсөлдөөнгүйгээр Стифен Фроссарт очлоо. Харин хоёрдугаар байрын төлөө Оросын Евгений Бобришев, Португалийн Руй Гонсалвес нарын хооронд өрсөлдөөн ширүүн өрнөж манай хойд хөршийн тамирчны ялалтаар өндөрлөжээ.

Үдээс хойш хоёрдахь уралдаан явагдсан. Уламжлал ёсоор эхний уралдаанд түрүүлсэн мотоциклч болох Фроссар тэргүүн эгнээнээс гарсан. КТМ багийн Итали мотоциклч Кайроли энэ удаад бусдад хялбар оноо өгөхийг хүссэнгүй. Эхнээсээ л толгой хэсэгт багтаж байснаар хоёрдугаар байраар дуусгаж, нийлбэр дүнг 322 оноотойгоор тэргүүлж эхэлжээ. Харин ялагчаар Стифен Фроссар тодорсон бөгөөд ийнхүү энэ оны тавдахь түрүүгээ авсанаар нийлбэр 300 оноотой болж гуравдугаар байранд орж ирлээ. Өнгөрсөн жил тус зам дээр шилдэг нь байсан тэрээр амжилтаа бататгаж чадлаа.

                                            Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж