Сүхбаатарын талбайн замыг эсрэг урсгалтай болгоно

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайн замыг эсрэг урсгалтай болгоно

Сүхбаатарын талбайн хоёр талын замыг эсрэг урсгалтай болгож, шинэ дөрвөн замтай болгохоор төлөвлөж байгаа билээ. Жолооч нар маргаашнаас эхлэн Сүхбаатарын талбайн замд эсрэг урсгалаар зорчих боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын нэг чигийн урсгалтай замуудыг эсрэг урсгалтай болгож байгаа гэсэн үг юм. Энэ хэсгийн замыг маргаашнаас эхлэн нээх юм байна.  Энэ ажлын хүрээнд ГХЯ-ны баруун талын уулзварыг өргөтгөн, Их сургуулийн болон олимпийн гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбожээ. Уулзварыг өргөтгөснөөр одоогийнхоос гурав дахин олон машин нэвтрүүлэх боломжтой болно гэж албаныхан үзэж байгаа юм. Зам засах ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд 1.2 тэрбум  орчим төгрөг зарцуулжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж