Ирина Бокова НҮБ-ыг толгойлох уу? | News.MN

Ирина Бокова НҮБ-ыг толгойлох уу?

Хуучирсан мэдээ: 2016.05.03-нд нийтлэгдсэн

Ирина Бокова НҮБ-ыг толгойлох уу?

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар  энэ жил эмэгтэй хүн сонгогдох нь бараг л тодорхой болоод байна. Учир нь дэлхий нийтийн чиг хандлага улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, НҮБ-аас уриалга гаргасан билээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөө есөн хүн өрсөлдөж буйн дөрөв нь эмэгтэй. Тэдний дундаас “UNESCO” байгууллагын тэргүүн Ирина Бокова НҮБ-ын даргаар сонгогдох өндөр магадлалтай гэгдэж байна. Болгарын Ирина Бокова зүүн Европоос НҮБ-г толгойлох  анхны хүн болох аж.

Өөр нэг хүчтэй өрсөлдөгч бол Шинэ-Зеландын экс ерөнхий сайд Хелен Кларк юм. Тэрбээр НҮБ-ын хамгийн том агентлаг “Хөгжлийн хөтөлбөр” –ийг  толгойлж байсан туршлагатай нэгэн. Гэвч нэг бүс нутгаас дараалан даргыг сонгохгүй байх бичигдээгүй хууль байдаг аж. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Ази-Номхон далайн бүс нутгийг хэдийн төлөөлсөн. Түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад  Хорватын гадаад хэргийн сайд асан Весна Пусич, Молдавын Наталья Герман нар нэр дэвшсэн байгаа юм. 

Нэр дэвшигчид Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван оронд илтгэл тавиад эхэлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ирэх долдугаар сард нэр дэвшигчийг тодруулах аж. Дараа нь  ирэх аравдугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар баталгаажуулах юм.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж