“Баян Монгол” чуулгын хамт олон энэ сарын 8-нд “Хүүхэлдэйн киноны хөгжмийн концерт” толилуулах гэж байна. Тоглолтод тус чуулгын жазз найрал хөгжимчид, дуучид оролцох бөгөөд тоглолтыг удирдаач Б.Ганбат удирдах юм. “Маамуу нааш ир”, “Галт тэрэг” “Тавтай нойрсоорой” зэрэг хүүхдийн уран бүтээлийг жазз хөгжмөөр эгшиглүүлэх гэнэ. Мөн хүүхэлдэйн киноны “Ну Погоди” дууг улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр, Б.Солонго нар дуулах бол дуучин П.Өнөржаргал “Frozen” хүүхэлдэйн киноны дууг дуулах ажээ. 47 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж тус чуулгын хамт олон тун удахгүй хүүхдийн ертөнцөөр аялуулах юм байна.
А.СҮРЭН