Завханы урчууд үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Завханы урчууд үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хэдийнээс хутагт, урчуудаараа алдартай Завханыхан долдугаар сарын 5-11-нд нийслэл хотноо соёлын өдрүүдээ толилуулахаар зэхээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд маргааш Уран зургийн галерейд 14.00 цагт Завхан нутгийн урчуудын үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Тус үзэсгэлэнд Завхан аймгийн музейн үзмэрүүд болон нутгийнхаа байгалийн сайхныг илтгэсэн уран зургууд, гэрэл  зургуудыг  дэлгэн харуулахаас гадна Завханаас ирсэн зохиолчдын номын үзэсгэлэнг толилуулах нь ээ. Завхан аймаг энэ жилийг байгаль хамгаалах жил болгон зарласантай холбогдуулан байгалийн гэрэл зураг, уран зургуудын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Завханы урчуудын 1000-аад бүтээлүүдийг дэлгэн толилуулж буй эл үзэсгэлэн долдугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж