Лондонд загварын шилдэг зургуудыг зарна

Хуучирсан мэдээ: 2016.05.03-нд нийтлэгдсэн

Лондонд загварын шилдэг зургуудыг зарна

Sotheby's дуудлага худалдааны ордон  Лондонд нүсэр дуудлага худалдаа хийхээ зарласан нь загварын ертөнцийн гэрэл зургийг үнэлэгч нарт таалагдах нь лавтай. Өнгөрсөн ба өнөөгийн зууны Ирвин Пенн, Ричард Аведон, Питер Линдберг, Альберт Уотсон, Хельмут Ньютон, Ги Бурден нарын мастерууд болон Майлз Олдриж, Дэвид Лашапель зэргийн орчин үеийн залуу гэрэл зурагчдын шинэ үеийнхний уран бүтээлүүд худалдаалагдах юм. Дуудлага худалдаа тавдугаар сарын 19-нд Photo London гэх өргөн цар хүрээтэй наадмын үеэр болох ажээ. Тэр наадам нь Британийн нийслэлийн томоохон музей, галерей, дуудлага худалдааны орндуудын  үйл ажиллагааг нэгтгэн  сайхан гэрэл зурагт дурлах нь гэсэн уриан дор болох юм.

Альберт Уотсон, модель — Кристи Тарлингтон. Нью-Йорк, 1990

Дуудлага худалдааны баатрууд нь  алдартай гэрэл зурагчдаас гадна нэр цуутай моделиуд байх юм. Олон тооны рекламын компани, гялбаа сэтгүүлүүдийн  хавтас  ба хуудасны баатар болсон эмэгтэйчүүд гэсэн тодотголтойгоор бүтээлүүдийг худалдана. Кейт Мосс, Линда Евангелиста, Хелена Кристенсен,  Кристи Терлингтон нарын цуутай моделиуд зөрөлдөөнтэй цаг үеийнхээ  эмэгтэй хүний гоо үзэсгэлэн ба мэргэжлийнхээ жишиг нь байлаа.

Ги Бурден, Mannequin aux Fleurs. 1984–1985

Альберт Уотсоны Марракешид авсан нүцгэлсэн байгаа Кейт Моссын  хар цагаан гэрэл зурагт уг худалдаан тэргүүн лот болох бүх боломж бий. 1993 онд дөнгөж 19 нас хүрээд байсан модель загварын ертөнцөд  ихээхэн амжилт хүрээд байснаа мэдэж байсан юм шиг маш итгэл үнэмшилтэйгээр уг зураг авалтад оролцжээ.

Альберт Уотсон, Frontal Nude II, модель — Кейт Мосс. Марракеш, 1993

Бусад жишиг болсон зургууд ч тэнд худалдана.  Жишээлбэл, Ирвин Пеннийн L’Orйal маркт зориулсан Mouth зургийг хэлж болно. Энгэсэгдэж, будагдсан уруул нь жинхэнэ зурмал бүтээл шиг бьюти гэрэл зургуудын үлгэр гэхээр. Зургийн дуудлагын анхны үнийг 33100 ам.доллараар тогтоожээ.

Sotheby's ордны мэргэжилтэн Бранди Эстесийн ярьснаар, энэ арга хэмжээний зургуудыг цуглуулагчдийн унтрашгүй сонирхолд нийцүүлэн сайтар сонгожээ.

Ирвин Пенн, Mouth (для L'Orйal). Нью-Йорк, 1986

Питер Линдберг, Mathilde. Париж, 1989

Дэвид Лашапель, The Money Shot. 2001

Мишель Конт, модель — Хелена Кристенсен. 1993

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж