Хятад ашгийн татвараас нэмүү өртгийн татварт шилжих шинэчлэлээ бүрэн хийгээд шинэчлэлд хамрагдаагүй байсан барилга, үл хөдлөх хөрөнгө, санхүү, хэрэглээний үйлчилгээ гэсэн үлдсэн дөрвөн салбарт түүнийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Татварын хуульд оруулсан өөрчлөлтөөр Хятад татварын ачааллаа 500 тэрбум гаруй юань буюу 76,9 тэрбум доллараар энэ онд буулгах ажээ.
Улс орон даяар энэ өөрчлөлтийг хийхийн тулд Хятадын эрх баригчид уг схемийн Шанхайн тээвэр, мэдээллийн технологи, логистик зэрэг салбарт 2012 оноос туршиж эхэлжээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн дотор Нэмүү өртөгийн татварын схемын буянаар Хятад бизнес дэх татварын ачааллаа 640 тэрбум юаниар бууруулж чаджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР