Леброн Жеймс “Сансрын Жэм”-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.05.03-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс “Сансрын Жэм”-д тоглоно

Нисдэг хочит Майкл Жорданы 1996 онд тоглосон “Сансрын Жэм” киноны хоёрдугаар ангийг бүтээхээр болжээ. Киноны хоёрдугаар ангид АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн Кливлэнд Кавальерс багийн тоглогч Леброн Жеймсийг тоглож, “Галзуу хурд” киноны найруулагч Жастин Лин найруулах гэнэ.

Киноны хоёрдугаар анги гарах гэж байгаа тухай яриа хэдэн жилийн өмнө гарсан ч Уорнер Брос кино компани өнгөрсөн жил  Леброн Жеймстэй гэрээ байгуулснаар киноны хоёрдугаар ангийг бүтээх ажил эхэлжээ.

Леброн Жеймс “Сансрын Жэм” киног хүүхэд насных нь хамгийн дуртай кино гэдэг бөгөөд хэрэв ийм боломж олдвол заавал тоглоно гэж ярьж байсан удаатай.

“Сансрын Жэм” кино дэлгэцнээ гарснаас хойш дэлхий даяар 230 сая ам.долларын ашиг олж байсан юм. Киног бүтээгчид хоёрдугаар анги нь өмнөхөөс дутахгүй ашиг олно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж