G7 нефть, хийн салбарт хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2016.05.03-нд нийтлэгдсэн

G7 нефть, хийн салбарт хөрөнгө оруулна

“Их долоогийн” орнуудын Эрчим хүчний сайд нар Японы Китакюшюү хотод уулзахдаа нефть, байгалийн хийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаа идэвхжүүлэхээр тохиолцжээ.

"Эдгээр салбарт хөрөнгө оруулалтаа тогтвортой өсгөх нь чухал бөгөөд ингэснээр эрчим хүчний түүхий эдийн энэ салбарын аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ханган нийлүүлэх даяарчлалын эдийн засгийн өсөлтийг нэмэхэд тустай” хэмээн G7 орны Эрчим хүчний сайд нарын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

“Эрчим хүчний түлшний өнөөгийн үнэ болон түүний савчилт нь хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэн дэлхийн эдийн засгийн ирээдүйн хөгжлийн эрсдэлийг бууруулах шаардлагатай байна” гэж уулзалтын баримтад өгүүлжээ.

G7 клубын гишүүн орнуудын Эрчим хүчний сайд нарын уулзалт Японы Кюшюү арлын арлын Китакюшюү хотноо хоёр хоног болсон юм. Тавдугаар сарын сүүлчээр Японд болох Их долоогийн саммитын  өмнөх сайд нарын уулзалт нь энэ болов.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж