Хэндри, Хиггинс нар дараагийн шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Хэндри, Хиггинс нар дараагийн шатанд шалгарлаа

Британийн Шэффильд хотноо өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн снүүкэрийн ДАШТ-ий эхний шатны тоглолтууд явагдаж байна. Дэлхийн 7 удаагийн аварга Стифэн Хэндри эхний шатны тоглолтоо Хятадын залуу снүүкэрч Жанг Андагийн эсрэг хийж эцсийн мөчид ялалтыг авсан байна. Одоо 41 настай Хэндри 5:4-ийн харьцаатай хошуучилж явсан ч 18 настай дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа хятад снүүкэрч дараагийн дөрвөн фрэймийг хожин дэлхийн аваргыг хүнд байдалд оруулсан байна. Гэхдээ Шотланд тамирчин санддарсангүй. Дараагийн гурван фрэймд 89, 52, 55 оноог тус тус авч нийлбэр дүн 10:9-өөр хожиж дараагийн шатанд шалгарлаа. Хэндригийн 2-р шатны өрсөлдөгч нь Английн снүүкэрч Марк Сэлби байх нь. Дэлхийн чансааны долоод эрэмбэлэгдсэн Сэлби эхний шатанд 1997 оны дэлхийн аварга Ирландын Кэн Доэртиг 10:4-ийн харьцаатай хожжээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Шотландын снүүкэрч Жон Хиггинс мөн эхний шатаа амжилттай давсан байна. Дэлхийн гурван удаагийн аварга Хиггинсийн эхний учраа нь Английн Бэрри Хоукинс байсан бөгөөд мөн л эхний есөн фрэймийн дараа англи снүүкэрч 5:4-ийн харьцаатай хошуучилж байсан ч Хиггинс 63, 121, 67 оноог тус тус авч дараагийн гурван фрэймд ялан хошуучилж эхэлсэн байна. Улмаар сүүлийн хоёр фрэймийг дэлхийн аварга Хиггинс авсанаар нийт дүн 10:6-аар ялж 2-р шатанд шалгарчээ. Энэ жилийн ДАШТ-ий шагналын сан нийт 1,1 сая фунт стэрлинг бөгөөд ялсан тамирчин 25000 фунтээр дансаа зузаалах бол эхний шатанд ялсан снүүкэрчид 4600 фунтийн шагналыг хүртэх юм байна.

Жон Хиггинс.


Стифэн Хэндри.


SCORE STUDIO
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж