Мөнгө цацсан иргэнд хариуцлага хүлээлгэхгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Мөнгө цацсан иргэнд хариуцлага хүлээлгэхгүй

Цагдаагийн ерөнхий газраас олон нийтийн газар мөнгө тараасан гэх иргэн М-ийг дуудан, байцаасан байна. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найз Б,Т, Д нарын хамт халаасандаа байсан 800 орчим мянган төгрөгийг иргэдэд тараасан гэж мэдээлжээ. Гэхдээ энэ үйлдэл ямар нэг улс төрийн зорилгогүй, сонгуулийн сурталчилгаатай хамааагүй гэдгээ барилгын компанийн захирал М тайлбарласан байна. Иймээс цагдаагийн байгууллага түүнд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй, ийм эрх зүйн орчин байхгүй аж.

Өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гаригт машины цонхоор 10.000 болон 20.000-тын дэвсгэрт цацсан мэдээ сошиалаар түгсэн. Мэдээлэлд дурдсанаар Багшийн дээдийн автобусны буудлын ойролцоо, мөн Улаанбаатар их дэлгүүрийн орчим хар өнгийн Жи класс машинтай 00-06 УНК улсын дугаартай машинд сууж явсан залуус арав, хорин мянгатын дэвсгэртүүдийг иргэдэд тараасан гэж байв.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж