Намын их хурал дуустал хурим, оршуулга хийхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Намын их хурал дуустал хурим, оршуулга хийхийг хоригложээ

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал энэ сарын 6-нд эхлэх юм. Үүнтэй холбогдуулан тус улсын залуу удирдагч Ким Чен Ун хурлын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс оршуулга, хурим зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглосон тухай The Sunday Times мэдээллээ. Сонин энэ мэдээллээ Өмнөд Солонгосын эх сурвалжаас авсан байна.

Их хурал дөрөв хоног үргэлжилнэ. Хөдөлмөрийн намын сүүлчийн их хурал 1980 онд болсон бөгөөд мөн дөрөв хоног үргэлжилж байжээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж