Пакистанд хиймэл амт, будаг оруулагчтай чихэр идсэнээс болж 33 хүн нас барсны тав нь хүүхэд байжээ.
Чихрэнд бөөнөөр хордсон энэ хэрэг Пакистаны Пунжаб дүүрэгт гарчээ. Тус дүүргийн цагдаагийн газрын даргын хэлснээр чихэрнээс хордсон 33 хүн нас барж, 13 хүн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Пунжаб дүүргийн нэгэн оршин суугч ач хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр чихэр худалдан авч, ах дүү хамаатан саднаа дайлж цайлсан байна. Гэвч баярт үйл явдал нь эмгэнэлтэйгээр төгсч, чихрэнд хордсон 10 хүн тэр өдрөө нас баржээ.
Энэ хэргийн улмаас чихэр худалдаалсан дэлгүүрийн эзэнд эрүүгийн хэрэг үүсгэж, баривчилсан байна.
Нийт 52 хүн хордсон энэ хэргийг шалгахад чихрэнд хөдөө аж ахуйд хэрэглэдэг будаг оруулагч химийн бодис илэрчээ.
Мөрдөгчид чихрийн үйлдвэрийн ажилтан чихрийн найрлагад санамсаргүйгээр амт, будаг оруулагч буруу бодис оруулсан байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргасан байна.
Пакистанд хүнсний аюулгүй байдал маш хангалтгүйгээс гадна хүнсний эрүүл ахуйг хангах хуулийн хэрэгжилт сул байдаг ажээ.
Н.ЭНХ