Цэцийн дүгнэлтийг фракцаар хагалуулна

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг фракцаар хагалуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан удаа дараа хойшлогдсоор маргааш болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл дээрх ээлжит хуралдааны оронд фракцууд нь хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ-аар хүлээж авах эсэхээ ярилцахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус бүлэг ээлжит хуралдаанаа хийгээд Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах шийдэлд хүрсэн ч фракцын төвшинд эргэж ярихаас аргагүйд хүргэсэн байна. Төрийн ордонд нисэх бор шувуугаар тус бүлгийн гишүүд дунд жагсаалтын 28-ыг үгүй хийхийг хүсэх гишүүн тун цөөн байгаа аж. Иймээс фракцаараа асуудлыг дахин ярилцаад маргаашийн бүлгийн хуралдаанаараа саналаа хагалъя гэх зарчмын шийдэлд хүрсэн тухай дуулдаж байна.

Тус бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд “Хүлээн авах нь зүйтэй” гэсэн шийдвэрийг олонхиороо гаргасан байсан ч фракцаараа ярихаас аргагүйд хүргэсэн нь жагсаалтын 28 Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авахгүй байх нөхцөл байдал ч үүсгэж мэдэшгүй нь.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж