Диорын төрсөн хотод үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Диорын төрсөн хотод үзэсгэлэн нээгдэнэ

Үзэсгэлэнгийн постер

Кристиан Диорын төрөлх хот Гранвилл-д тавдугаар сарын 5-нд Women in Dior – Sublime Elegance of a Portrait нэртэй үзэсгэлэн нээгдэнэ. Мөн энэ хотын музейд ийм нэртэй ном нээлтээ хийнэ. Номыг Rizzoli хэвлэлийн газар хэвлэжээ. Номонд Диорын загьарын ордны бүсгүйчүүдийн тухай өгүүлэх гэнэ. 

Номны хавтас

Үзэсгэлэн есдүгээр сарын 25 хүртэл ажиллах бөгөөд үзэсгэлэнгээс даашинзийн цуглуулга ба таталбар зургууд, гэрэл зурагтай танилцаж болно. Үзүүлбэрийн ихэнхийг алдартай эмэгтэйчүүдийн хөргууд бүтээх ажээ. Тэд бүгд л их мастерийн гараар бүтсэн хувцсаар гоёж байжээ.

Гүнж Маргарет Роуз сэр Оливер Харви Парисын Cercle de l'Union Interalliée наадам дээр, 1951 оны арваннэгдүээр сарын 21 © Rue Des Archives / AGIP

Christian Dior ордны жинхэн муза болсон эмэгтэйчүүдийг нэрлэвэл Монакогийн гүнж Грейс Келли, герцогийн ахайтан Виндзорская, Уэльсийн гүнж Диана, гүнгийн ахайтан Жаклин де Риб, Жаклин Кеннеди, Леонор Фини, жүжигчин Оливия де Хевиленд, Мэрилин Монро, Марлен Дитрих, Элизабет Тейлор, зохиолч Эдмонда Шарль-Ру, Зизи Жанмер, Митце Брикар, Женнифер Лоуренс, Шарлиз Терон, Натали Портман, Марион Котийяр, Эмилия Кларк мөн Рианна байсан ажээ. Тэд бүгд олны танил эмэгтэйчүүд бөгөөд Christian Dior-ын гоёлыг өөрсдийнхөөрөө өмсөн гайхуулж иржээ. Тэднээр дамжуулан ордны онцлогыг харуулахаар зохион байгуулагч Флоранс Мюллер шийдсэн байжээ. 

Рианна Christian Dior-ын үзүүлбэр дээр, хавар-зун 2016, 2015 оны аравдугаар сарын 2 © Getty Images

Леди Диана Буэнос-Айрест, 1995 оны арваннэгдүгээр сарын 23 © Tim Graham / Getty Images

Женевьев Пэйж 1957 онд Францн киноны долоо хоногийн нээлт дээр Christian Dior даашинзаар гоёжээ, 1957 он © Keystone-France

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж