ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан Япон улсын Нийгата мужид дөрөвдүгээр сарын 18-20-ний өдрүүдэд ажлаад ирлээ. Тэрбээр Нийгата мужийн Захирагч Изүмида Хирохико, мужийн Иргэдийн болон байгаль орчны газар (спортын асуудал энэ газарт хамаардаг), спортын хэлтэсийн удирдлагатай уулзан Монголын тамирчид 2020 оны Токиогийн олимпийн өмнөх бэлтгэл сургуулийг 2016 оноос эхлэн хийж, зуны олимпийн 32 дугаар наадамд Монгол Улсаас оролцох БТСХТөвийн үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг хангуулах ажлыг хийхээр болсон байна. Энэ үеэр “Нийгата мужийн захиргаа, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам хооронд байгуулах “Санамж бичиг”-ийн төсөл дээр хотын захиргаанд ажиллав. Япон Улсын Засгийн газраас Токиогийн 2020 оны олимптой холбогдуулан “Host town” буюу зочин хот хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг Нийгата мужийн (Нийгата, Нагаока, Цүбамэ, Госэн хотууд, Яхико тосгон) гэсэн 5-н газар дэмжин идэвхтэй оролцож байна. Төсөлд талуудын саналыг тусган Монгол Улсын ЭМС-ын сайдад танилцуулан улмаар Япон улсад суугаа Элчин сайдаар төлөөлүүлэн зуруулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар талууд тохирлоо.
Нийгата, Цүбамэ хот, Яхико тосгоны спортын барилга байгууламж, Цүбамэ хотын байт харвааны талбай, “Yoshida” усан спортын цогцолбор, Нийгата хотын “Asahi Alex Ice Arena” мөсөн гулгуурын ордон зэрэг газартай танилцав. Тус хотын байт харвааны талбайд Монголын тамирчид бэлтгэлээ хийнэ. Харин Нийгата хотын захиргааны харьяа Мөсөн гулгуурын талбайд Монголын тамирчид 2018 оны Пенчёны олимпийн наадмын шорт трейк, керлинг болон хоккейн багууд бэлтгэл хийж болох талаар ярилцсан юм.
Нийгата мужийн Яхико тосгоны дарга К. Тоёхикотой өөрийн тосгонд нь зочлон спортын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэхүү тосгон нь Монгол Улстай эртний олон жилийн найрсаг харилцаатай газар байв.
Энэхүү айлчлалын үеэр Нийгата мужид суугаа Монголын Өргөмжит консул Накаяма Тэрүяа, мужийн иргэдийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн газрын дарга Марүяма Ёшиаки, мужийн иргэдийн спортын хэлтсийн дарга Арай Мегуми, Яхико тосгоны дарга Кобаяши Тоёхико нарын зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж ярилцлаа. Монголын тамирчидыг олон төрлөөр Япон Улсад бэлтгэл хийх талаар ярилцав.
Монголын тамирчдын РИО 2016 олимпийн их наадамд өмсөх хувцасны талаар Нийгата мужийн Мизуно компаний салбарын удирдлагатай уулзаж, хамтран ажиллах санал гаргасан. Төвдөө уламжлан ажиллахаар болсон.
ЭХ СУРВАЛЖ:www.sport.gov.mn