Казахстан, Киргизстанд болсон олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв | News.MN

Казахстан, Киргизстанд болсон олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Казахстан, Киргизстанд болсон олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв

Казахстан улсын Атырау хотноо болсон Казахын баатарууд болох Исатай Тайман болон Махамбет Өтемис нарын нэрэмжит боксын VIII дахь удаагийн насанд хүрэгчдийн Олон Улсын "А" зэрэглэлийн тэмцээнд 49 кг жинд Монгол Улсаа төлөөлж өрсөлдсөн спортын мастер Т.Жолдасбек хүрэл медаль хүртсэн бол Киргизстан Улсын Бишкек хотноо явагдсан өсвөр үеийн Олон Улсын боксын тэмцээнд А.Абдулмажид 60 кг жинд мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээнд ОХУ, Казахстан, БНХАУ, Өзбекистан, Тажикистан, Киргизстан, Пакистан, зэрэг орнуудын ширэн бээлийтнүүд өрсөлджээ. Эдгээр тэмцээнүүд дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд боллоо гэж Баян-Өлгий аймгийн БТСГ-аас мэдээллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж