Б.Обамагийн охин Харвардад сурна

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Б.Обамагийн охин Харвардад сурна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн охин Малиа Харвардын сургуульд элсэхээр болжээ. Гэхдээ Малиа  Цагаан ордон дах ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуустал нэг жил хүлээх шийдвэр гаргасан талаар ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Барак Обама ахлах сургууль төгсөгчидтэй уулзахдаа “АНУ-д олон сайн сургууль, коллеж бий. Гэхдээ алдартай, брэнд болсон, үнэтэй сургууль л сайн боловсрол олгодог гэж ойлгож болохгүй. Би Малиад ч бас ингэж хэлдэг.  Гэхдээ манай охин өөрийн гэсэн бодолтой хүн” гэж зөвлөж байсан билээ. Харин Малиа аав, ээжийнхээ суралцсан Харвардын сургуулийг сонгосон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишел Обама нар хоёулаа Харвардын хуулийн сургуулийг дүүргэсэн ажээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж