Монголын хөрөнгийн бирж дөрөвдүгээр сарын 25-аас дөрөвдүгээр сарын 29-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 14,138,647,955.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 2.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Хувьцааны арилжаа:
Нийт 33 компанийн 58,532.00 ширхэг хувьцааг 128,812,955.00 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА
№ |
| Үнэт цаасны нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 | APU | "Апу" ХК | 70,349,169 |
2 | TSA | "Цагаан толгой" ХК | 29,523,600 |
3 | MIE | "Материалимпекс" ХК | 6,365,750 |
4 | SUU | "Сүү" ХК | 5,215,500 |
5 | NEH | "Дархан нэхий" ХК | 3,933,020 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ |
| ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 | GLMT | "Голомт Секьюритис ҮЦК" ХХК | 59,533,200 |
2 | BDSC | "Би Ди Сек ҮЦК" ХК | 57,796,067 |
3 | GNDX | "Гендекс ҮЦК" ХХК | 45,260,821 |
4 | ZRGD | "Зэргэд ҮЦК" ХХК | 32,668,616 |
5 | GAUL | "Гаүли ҮЦК" ХХК | 13,390,181 |