Германы барууны үзэл баримтлалтай, үндсэрхэг “Германы шинэ сонголт” /Alternative for Germany/ намын гишүүд саяхан болсон намын их хурал дээр Исламын шашин Германд хамаагүй учраас тус улсад исламын сүм, мөргөлийн дуудлага болон охид эмэгтэйчүүдийн толгойн алчуур зүүхийг хориглох тухай бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Цагаачлалыг эсэргүүцэгч Германы шинэ сонголт намын нэр хүнд, нөлөө Германд бэхжиж байгаа юм байна.
Германы Канцлер Ангела Меркел шашин шүтэх, эс шүтэх эрх нь Германы Үндсэн хуулийн нэг хэсэг хэмээн байнга тунхагладаг.
Герман улсын 16 сая хүн амын 20 хувь нь цагаач, дүрвэгсэд байгаа бөгөөд тэдний дийлэнх нь Турк, Ливан, Мороккогоос очсон исламын шашинтнууд байдаг гэнэ.
Герман улс өнгөрсөн жил Европыг зорьсон дүрвэгсдийн их урсгалын үеэр нэг сая гаруй цагаач, дүрвэгч хүлээн авсны дийлэнх нь Сирийн иргэд байжээ.
Н.ЭНХ