Шинэчлэгчдийн тэмцэл үргэлжилсээр | News.MN

Шинэчлэгчдийн тэмцэл үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Шинэчлэгчдийн тэмцэл үргэлжилсээр

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд Төв намын байрандаа улс төрийн тэмцэл зарласнаас хойш 20 гаруй хонож байна. “Ардчилсан хувьсгал ялсан 26 жилийн тэртээ ардчилалын залуус лоозон барьж жагсахдаа төрийн дээр нам байхыг эсэргүүцэж, дарга бүхнийг шийддэг нийгмийг өөрчлөхийн төлөө тэмцэж байсан. Тэгвэл өнөөдөр дарга бүхнийг шийддэг нийгэм өнөөдөр ч хэвээр байна” гэж дарханчууд бухимдаж сууна.

Дарханы Ардчилсан намын талаар тодруулахад:

Хууль бус даргатай

2013.11.18 өдрийн 02 тогтоолоор Дархан уул аймгийн Ардчилсан намын даргаар Н.Мөнхдашийг томилсон 2013.07.19 өдрийн хуралдааныг хүчингүйд тооцсон байдаг.

Хууль бус намтай

2014.10.13 өдрийн 03 тогтоолоор намын хорооны гишүүдийг сонгох сонгууль явуулахдаа Дархан сумын ардчилсан намын дарга Г.Баярааг хууль бусаар чөлөөлж хууль бус тамга тэмдэг ашигласаныг тогтоосон байдаг. Ингэснээр намын хороог хууль бусаар байгуулсан гэж улс төрийн тэмцэл зарлагдсад тайлбарлаж байна.

Хууль бус тамгатай

Н.Мөнхдаш нь намын дарга биш, сонгуулийг хууль бусаар явуулсан тогтоол гарангуут өөрийн эзэмшиж байсан УХ 31791 тоот тамгыг хүчингүй болгож УХ32810 дугаартай шинээр тамга тэмдэг хийлгэн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр мэдэгдэл гаргаж байсан боловч өмнө хэрэглэж байсан УХ31791 тоот тамгаа өнөөдөр ч хэрэглэж байна. Монгол Жлсад мөрдөгдөж буй хуулиар аливаа байгууллага 1 л тамгатай байх ёстой

Арван хоёр жил ялагдуулсан намаа шинэчлэхээр хуулийн дагуу сонгууль явуулж саналаа өгсөн Дарханы  Ардчилсан намын 5800 гишүүний саналыг АН-ын дарга Н.Мөнхдаш толгойлж орно гэсэн итгэмжлэл хийж өгсөнөөр үгүй хийсэн. Тиймээс Дарханы Ардчилсан намын гишүүд дарга бүхнийг шийддэг нийгмийг 26 жилийн өмнө үгүй хийхийн төлөө бид тэмцсэн. Бид ямар нийгэмд амьдарч байгаагаа ч ойлгохгүй байна гэж бухимдаж сууна.

Б.БАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж