ЕБС-д элсэгчдийг ирэх наймдугаар сард бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

ЕБС-д элсэгчдийг ирэх наймдугаар сард бүртгэнэ

Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын сургуулийн бүртгэлийг намар буюу ирэх наймдугаар сарын 22-28-ний хооронд хийх чиглэлийг сургуулиудад өгчээ. Ийм шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан юм байна. Гэхдээ нийслэлийн Боловсролын газраас ирэх Мягмар гаригт хэвлэлийн бага хурал зарлаж, нэгдүгээр ангид элсэн орох хүүхдийг хэрхэн бүртгэх талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэжээ. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн зургаан настан ерөнхий боловсролын сургуульд элсэж орох вэ гэдэг нарийн тоо гараагүй, судалж буй аж. Энэ тоо ирэх наймдугаар сард тодорхой болох юм байна

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж