Осолдсон загасчны цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Осолдсон загасчны цогцсыг олжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан. Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид олжээ.  Мөн тэдний унаж явсан завийг олсон байна.

Одоогоор ОБЕГ, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид хамтран үлдсэн цогцсуудыг хайх ажиллагаа үргэлжүүлэн хийж байна.

Нас барсан иргэд 26-42 настай байсан аж. Одоогоор эл хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж