ОХУ-ын 1,2 мянган хот суурин хаврын Майн баярыг тэмдэглэлээ гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэв. Үйлдвэрчний эвлэл, нам холбоодын зохион байгуулсан эдгээр арга хэмжээнд 2,5 сая хүн оролцов.
Жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангахад хууль хяналтын байгууллагын 57 мянган хүн ажилласан байна. Мөн 6000 тусгай албаныхан ба цэргийн албан хаагч оролцжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР