Умарт Атлантын цэргийн эвсэл гаднаас харвал үйл ажиллагаа нь өргөжиж харагдана. Гэхдээ тус байгууллага аль эртнээс хэрэггүй болсон бөгөөд гишүүд нь өөрсдөө энэ тухай ярьдаг гэж The Week сонинд бичжээ.
Хойд Атлантын цэргийн эвсэл хүндхэн цагтай тулгараад байна. АНУ холбоотнуудаа батлан хамгаалах зардлаа ядаж хоёр хувиар нэмэгдүүлэхийг уриалах авч энэ саналыг гишүүд нь үл тооно. Өнгөрсөн онд Герман цэргийн зардалдаа ДНБ-ий дөнгөж 1,2 хувийг, Итали нэгээс бага хувийг, Франц 1,8 хувийг тус тус зарцуулжээ гэж сонин өгүүллээ.
Гэтэл цэргийн зардлыг багасгах нь эвслийн хамгийн жижиг асуудал юм. НАТО-гийн хувьд хамгийн аюултай асуудал нь Европ батлан хамгаалах хамтын санааны эсрэг зогсох болсонд оршиж байна.
“Европын ирээдүй” ба Польшийн олон нийтийн бодлогын хүрээлэнгийн хамтарсан судалгаагаар германчуудын 31 хувь нь цэргээ Польш болон Балтийн орнуудыг хамгаалахаар илгээхийн эсрэг байгаа аж. Ийм байдал зөвхөн Германд ч биш бусад улс оронд ажигдаж байна. Францчууд, италичуудын тал хувь нь Польш, Балтийн орнуудыг хамгаалахын эсрэг байгаа гэнэ.
"НАТО-гийн Ахиллийн өсгий нь хүмүүсийн итгэл алдарсан явдал. Хүмүүс итгэл алдрахаар байгууллага оршин тогтнохоо больдог. НАТО тийм байдалд оржээ. Эвсэл үнэн хэрэгтээ амьгүй болсон байж магадгүй” хэмээн сонинд өгүүллээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР