ИУ загасны наймаагаар алдагдлаа нөхөхийг оролдож байна

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

ИУ загасны наймаагаар алдагдлаа нөхөхийг оролдож байна

"Исламын улс” бүлгийнхэн загас агнуур, авто машины худалдаанаас нэг сая долларын ашиг олж, нефтийн ашгийн алдагдлаа нөхөхийг оролдож байна.

Аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүд өмнө нь хэт даврагчдын жилийн ашиг орлого 2,9 тэрбум ам.доллар гэж үнэлсэн. Ашгийн ихэнхийг нефть, байгалийн хийн хулгайн наймаанаас олсон.

АНУ-ын толгойлсон цэргийн эвслийнхэн “Исламын улс” бүлэглэлийн дэд бүтцэд агаарын цохилт хийн террористуудад нефть олборлон зөөж тээвэрлэхэд нь саад хийж байгаа. "Террористуудын санхүүжилтийн өнөөгийн механизм хоёр жилийн өмнөхөөс эрс өөрчлөгджээ” гэж Иракийн Төв мөрдөн байцаах цэргийн шүүхийн шүүгч Жаббар Абида аль-Хужейми өгүүлжээ.

Засгийн газрын хүчин, ДАЕШ-ийн (Daesch- Исламын улсын араб товчлол) нефтийн ордуудыг эзлэн авсны дараа террористууд дайчдаа санхүүлэх өөр арга хайж байна.

Багдадаас хойших олон зуун нуруудын загас агнуурын бизнес нь ИУ бүлэглэлд  сард сая сая долларын ашиг өгч байгаа ажээ. Тэндхий загасны аж ахуйн зарим эзэд зугтан дүрвээд аж ахуйгаа тэр чигт нь орхисон байлаа. Үлдсэн хэсэг нь дайчидтай хамтрахыг зөвшөөрчээ.
"ДАЕШ нь Багдадаас хойших мужийг өөрийн санхүүгийн төв гэж үзэн нийслэл дэх санхүүжилтийн том эх сурвалж гэдэг ажээ. Нефть исламчуудын орлогын гол эх сурвалж хэвээр байгаа.

Загасны аж ахуй нь исламын дайчдад 2007 оноос хойш орлого авчирч байна. Исламын улсын өмнөх "Аль-Каида" америкчуудтай байлдаж байхдаа эндээс ашиг авч байсныг дөнгөж өнгөрсөн оноос анзаарах болсон байлаа.

Дайчид хөдөө аж ахуйн газруудаас татвар авахаас гадна гэрийн тэжээмэл шувуудаас 10 хувийн, мөн оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээс олон янзын татвар авч байна. Иракийн Засгийн газрын мэдлийн үйлдвэрүүд, автомашины наймаанаас террористууд бас орлого олж байна. Энэ бүгд нь нефтийн хулгайн наймаанаас олж буй  ашиг нь буурсан хохирлыг ямар нэгэн хэмжээгээр нөхөж байгаа.

АНУ-д байрладаг судалгааны IHS компанийн тооцоогоор ИУ-ын өнгөрсөн жилийн сарын дундаж орлого болох 56 сая ам.доллараас гурав дахин унасан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

"Сүүлийн үед ДАЕШ-ийн хяналтад байгаа улсын үйлдвэрүүдийг ашиглах болов. Жишээлбэл, Мосул хотод үйлвэрүүдийг ашиг олохоор ажиллуулж байна” хэмээн аль-Хужейми хэлэхдээ Сири дэх нефтийн үйлдвэрүүдийн олборлолт нь тус бүлэглэлийн ашгийн гол эх сурвалж болж байгаа гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж