Их Британийн угсаа залгамжлах хунтайж Ульямын бага охин Шарлотта гүнж өнөөдөр /V.2/ нэг нас хүрч байна. Шарлотта гүнжийн төрсөн өдөрт зориулан Кенсингтон ордноос түүний хайр татам зургуудыг нийтэд дэлгэжээ. Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон бяцхан гүнж, ханхүүгийнхээ чухал мөч бүрийг алдалгүй гэрэл зургийн хальсанд буулгадаг хувийн папарацчин болсон аж.
Кембрижийн гүн Уильям, түүний эхнэр Кейт Миддлтон нар удахгүй хуримын таван жилийн ойгоо тэмдэглэх юм. Тэдний анхны хүүхэд болох ханхүү Жорж ирэх долдугаар сард гурван нас хүрнэ.
Эх сурвалж: San Francisco Chronicle
Б.АНХТУЯА