Намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг тус бүр ээлжит хуралдаанаа хийхээр гишүүд нь Төрийн ордны “А”, “Б” танхимд цуглаж байна.

Бүлгүүдээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл хэлэлцэгдэж магадгүй аж. Энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулиудыг хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн аж. Гэхдээ УИХ-аар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээж авах эсэхээ эцэслээгүй байгаа тул Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл энэ өдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэгдэхгүй хойшлогдож болох талтай юм байна.

Цэцийн дээрх дүгнэлтэд УИХ-ын 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчиж байна гэж үзсэн юм. УИХ Цэцийн энэхүү дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авснаар энэ долоо хоног хүртэл хойшлоод буй.

Одоогоор “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах эсэх тодорхойгүй байна. Онцлоход УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж