Чаплиний киног авах хүн олдсонгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Чаплиний киног авах хүн олдсонгүй

Чаплиний тоглосон урьд өмнө хэзээ ч дэлгэцэнд гарч байгаагүй нэгэн киног дуудлага худалдаагаар худалдах гэсэн боловч авах хүн олдсонгүй. 100 мянган паундаас эхэлсэн анхны үнийг хэтэрхий өндөр байна хэмээн кино сонирхогчид үзжээ. Харин мэргэжилтнүүд болоод эзэн нь уг киногоо зургаан оронтой тоогоор хэмжигдэх үнэд хүрнэ хэмээн таамаглаж байсан юм.


Кино цуглуулагч Морас Парк онлайнаар 3.2 паундаар худалдаж авсан хуучны киноны цуглуулга дотор нь дээрх кино байхыг олж мэдээд тун гайхжээ. Тэгээд Англи, Америкийн киноны мэргэжилтнүүдэд үзүүлсэнд бүгд урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй хэмээсэн байна. Дэлхийн нэгдүгээр дайны үед бүтээгдсэн долоон минутын энэ кинонд Чаплин Германы онгоц жолоодон яваа хөгжилтэй агшнууд гардаг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж