Aвто зам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.01-нд нийтлэгдсэн

Aвто зам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам  ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж байхаар шийдвэрлэсэн.

Энэ журмын дагуу тавдугаар сард 5, 0 цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдаж, жолооч нарын татвараа төлөх үүрэгтэй юм. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та  хуулийн хугацаандаа  амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйг анхаарна уу.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж